ҮЛГЭР, ДОМОГ, ӨВ СОЁЛ
Ардын аман зохиолын өв ба үнэт өв үгэн эрдэнийн соёл, үлгэр, домог, сургамж, сургаалаар дамжуулан:
Төслийг санаачлан зохион байгуулагч “Соёл Урлаг, Хэвлэл Мэдээллийн Төслийн Менежмент Зөвлөгөө НҮТББ” (СУХМТМЗ ТББ) нь 2015 оноос соёлын олон талт илэрхийлэл, тэдгээрийн хөгжил, урлагийн эрх чөлөөг хамгаалах ба төрөөс баримтлах соёлын бодлогын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байгаа бөгөөд аливаа улс төр, нам эвсэл, шашнаас хараат бус, үзэл суртлын хувьд төвийг сахисан байр суурьтай байгууллага болно.
СУХМТМЗ ТББ нь Монголын соёл урлагийн салбарын хөгжилд иргэний нийгмийн оролцоог бэхжүүлэх, уран бүтээлийн чанар, бүтээлч сэтгэлгээ, соёлын солилцоо, олон улсын тогтвортой хамтын ажиллагаа, олон нийтийн соёлын боловсролын цаашдын хөгжилд хувь нэмрээ оруулж ажиллана. Тус ТББ нь урлаг, соёл, хэвлэл мэдээллийн салбарт боловсрол, шинжлэх ухаан, судалгааны ажлын уялдаа холбоог гүнзгийрүүлэхэд анхаарлаа хандуулна. Түүнчлэн, Монголын өвөрмөц соёлын өвийг дотооддоо болон олон улсад сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулж, салбар хоорондын мэргэжилтнүүдийн тогтвортой, идэвхтэй сүлжээг бий болгоход үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллана.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.artsandmediaconsulting.org хуудаснаас авна уу.
ҮЛГЭР, ДОМОГ, ӨВ СОЁЛ
Монгол Улсын Соёлын Элч, СУХМСалбарын удирдлага зүйч, менежер, судлаач, Төслийн удирдагч
Гүйцэтгэх захирал, төслийн зохицуулалт, менежмент
Утга зохиол судлаач, тоймч, төслийн зөвлөх
Маркетинг, эвент менежмент
Төслийн менежмент
Төслийн менежмент
Хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцаа
Оюутан туслах
Санхүү, нягтлан бодогч