Миний үлгэрийн ертөнц

“Үлгэр, домог, өв соёл’22” төсөл Монгол улсад Ерөнхий Боловсролын сурагчдын дунд “Миний үлгэрийн ертөнц” уралдааныг дараах 3 насны ангилалд ”Хүн ба байгалийн харилцан шүтэлцээ” сэдвийн дор 9 сарын 17-ноос 9 сарын 29-ний хооронд зохион байгуулсан билээ. 

Үүнд:

  • I-V ангийн сурагчид гар зургийн бүтээл
  • V-VIII ангийн сурагчид зохиол зохион бичлэг 
  • IX-XII анги медиа бүтээлүүдээр оролцсон ба нийт 120 гаруй сурагчид 500-аад бүтээлийг илгээснээс шүүгчийн баг насны ангилал тус бүрт шагналт байрыг тодруулсан.


“Миний үлгэрийн ертөнц” уралдааны шүүгчдын баг мэргэжлийн хамт олноос бүрдэн ажилласан ба шүүгчдын бүрэлдэхүүнд: 

- Монсудар хэвлэлийн газрын “Жангар” хүүхдийн номын редакцын зураач Б.Төрмөнх

- Хүүхдийн уран зохиолын зохиолч, яруу найрагч О.Сундуй

- Утга зохиол судлаач, тоймч, “Urga books” хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч У.Бямбаням уралдаанд ирсэн бүтээлүүдээс шагналт бүтээлүүдийг тодрууллаа. Уралдаанд бага ангийн ангилалд 3 байр шалгаруулсан бол дунд, ахлах ангийн сурагчдийн ангилалд тус тус 1 байр тодрууллаа.



 


БАГА АНГИ

3-р байрны шагналт бүтээл: ХУД-ийн 89-р сургуулийн 2б ангийн сурагч Т.Гоотөгс “Нар хүн хоёр” 

2-р байрны шагналт бүтээл: Нийслэлийн ерөнхий боловсролын Нэст Эдүкейшн сургуулийн 2-р ангийн сурагч Д.Иер “Ээжийгээ олсон түүх” 

1-р байрны шагналт бүтээл: БЗД-ийн “Оюуны нахиа” сургуулийн 2б ангийн сурагч Г.Мичидмаа “Хүйн холбоо” 


ДУНД АНГИ

 I байрны шагналт бүтээл:

Баянзүрх дүүргийн Монтэ Роза сургуулийн 5б ангийн сурагч Ч.Өлзиймөнх "Хүн ба байгалийн шүтэлцээ"


АХЛАХ АНГИ

I байрны шагналт бүтээл:

Дорнод аймгийн Хан-Уул цогцолбор сургуулийн 12г ангийн сурагчид (хамтарсан бүтээл) "Хүн ба байгалийн шүтэлцээ"


“Миний үлгэрийн ертөнц” уралдаанд шалгарсан бүтээлүүдийг танилцуулж, шалгарсан сурагчдад шагналыг гардуулсан бөгөөд Үлгэрийн урлан хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийн хийсэн бүтээлч ажлуудын үзэсгэлэн дэлгэгдсэн юм. Тус үзэсгэлэн 10 сарын 27-ноос 11 сарын 07-ныг дуустал Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн Орд Галерейд үргэлжилсэн.