Үлгэрийн баатрууд амилсан нь

Тайзны урлагаар дамжуулж, үлгэрийн баатруудын жүжигчилсэн тоглолтуудаар агуулгыг хүргэх нь тус төслийн зорилго билээ. Төслийн хүрээнд Монгол Улсын Хүүхэлдэйн Театр болон Рома хүүхэлдэйн театр хамтран ажилласан ба хоёр театрт нийт 1700 гаруй сурагчид жүжгийг үзэж, агуулгыг зөвхөн уншиж биш хүүхэлдэйн дүрээр дамжуулж тайзан дээрх тоглолтоос гол санаа, дүгнэлтүүдийг тус бүр сонирхож байв. Мөн ихэнх сурагчдын хувьд анх удаа хүүхэлдэйн жүжиг үзэж байгаагаа бидэнд хэлж байсан ба эл хөтөлбөрөөр дамжуулж мөн хүүхэлдэйн театрын талаарх дурсамж, мэдлэгийг зохих түвшинд олгосон билээ.