Үлгэрийг зөвхөн цаасан дээрээс уншиж танилцахаас гадна түүхийн сурвалжийн бодит жишээг харуулж чадах музейн орчинд “хүн ба байгалийн шүтэлцээ” сэдвийн агуулгад нийцсэн ардын үлгэр, сургамжит өгүүллэгийг хүүрнэгчээс сонсож өөрсдийн мэдэрсэн мэдрэмж, ойлголтыг бусад сурагчдадаа хуваалцаж, аман зохиолоор дамжуулж мэдлэг олох нь тус хөтөлбөрийн гол зорилго билээ. Тус хөтөлбөрт дээрх сургуулиудын нийт 178 хүүхэд хамрагдсан ба 390 гаруй хүүхэд аман зохиолыг музейн орчинд сонсжээ.
Музей үзэх, үзмэрүүдийг тогтож ойлгон танилцах зэрэг мэдлэгийг мэргэжлийн музейн орчинд хүүхдүүд үлгэрээ ойлгон сонсохын хажуугаар давхар сурч, цаашид музей үзэх, үзмэрүүдийн үнэ цэн зэргийг ухамсарлах сэдэл сурагчдад төрүүлж байв.