Богцтой бадарчин

Төв Азийн өргөмжлөлт, зууны манлай төрийн туульч Б.Баярмагнай “Богцтой бадарчин” хөтөлбөрийн туршид сурагчдад монгол туулийн гайхамшгийг таниулан тууль хайлж, аман зохиолын биет бус өвийг сургуулийн орчинд таниуллаа. Суурин иргэншилд өссөн сурагчдад туульсын уламжлал хол мэт санагдаж болох ч “Тууль бол монгол хипхоп юм шүү дээ” гэж ёжлон харьцуулсан түүний тайлбараас улбаалж сурагчдад илүү ойр, дөхөм санагдсан талаар хүүхдүүд сэтгэгдлээ хуваалцаж байв.