Гадаад улс орнуудад Монгол Улсаа төлөөлж томилогдон ажиллаж байсан үе үеийн Элчин сайдын төлөөллүүд сурагчидтай уулзаж өөрсдийн ажил мэргэжлийн чиг хандлагийг танилцуулж дипломат ёс болон улс хоорондын соёлын харилцааг сурагчдын нас сэтгэхүйн онцлогт тохируулан тайлбарлав.
Мөн Монгол Улс дахь гадаад улс орнуудын Элчин сайдын яамд, дипломат консулын төлөөлөгчийн газрууд болон төр засгийн байгууллагийн орчинд сурагчдыг хүлээн авч уулзсан ба үүний сацуу “Хүн ба байгалийн шүтэлцээ” сэдэв бүхий ардын үлгэр, сургамжит өгүүллэг болон домгуудыг сурагчдад уншиж өгч, ярилцлаа.