Алдартны өргөө

Нийгмийн сонгогдсон салбар бүрийн үлгэр дууриал болсон  алдартнууд ерөнхий боловсролын сургуулийн орчинд болон музейд сурагчидтай уулзаж, төслийн үндсэн сэдэв “Хүн ба байгалийн шүтэлцээ” сэдвийн дагуу үлгэр, домог уншиж өглөө. Тэд өөр өөрсдийн тавьсан зорилгодоо хүрэхдээ хэр их хичээж, тэр явцад ямар бэрхшээл болон боломжууд тохиолдож байсан талаар дурьдсан ба, сурагчид өөрийн сонирхсон чиглэлийн дагуу асуултуудыг асууж, зөвлөгөө аван зочдын хувь дүгнэлтийг сонсож байв.