Үлгэрийн урлан

Дүрслэх урлагийн төлөөлөл болсон эл хөтөлбөрт уран бүтээлч таван багш тус бүр онцлог бүхий хичээлүүдийг сурагчдад танилцуулж, бүтээх арга тайлбарыг хүүхдүүдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан анхан шатнаас нь дэс дараалалтайгаар зааж, хамтарч бүтээл хийлээ.



Урлан бүтээх үндсэн орчин болох Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвд мөн хүүхдүүдэд ойр хувилбараар буюу сургуулийн орчинд ангид нь “Хүн ба байгалийн шүтэлцээ” сэдвийн дагуу үлгэр, домгийг уншиж танилцуулав.