Амтат үлгэр

“Амтат үлгэр” хөтөлбөрийн хүрээнд сурагчдийн амтархан иддэг бялуу, чихэр болон цагаан идээ хэрхэн үйлдвэрийн орчинд хийгдэж хэрэглэгч бидний гарт бүтээгдэхүүн болон ирдэг талаар үйлдвэртэй танилцан ойлголоо. 


Тус хөтөлбөрт үндэсний үйлдвэрлэгч 4 үйлдвэр хамтран ажилласан ба сурагчдыг хүлээн авч, баялаг бүтээж буй тэрхүү орчинд төслийн энэ жилийн сэдэв “хүн ба байгалийн харилцан шүтэлцээ” сэдвийн дагуу төслийн багаас бэлдсэн үлгэр, сургамжит зохиолыг сурагчдад уншиж танилцуулан ойлгосон мэдрэмж, сэтгэгдлээ хуваалцан ярилцаж, тус бүр өөрсдийн дүгнэлтийг гаргаж байв.