Үлгэрийн цаг

“Үлгэрийн цаг” хөтөлбөрт Dream TV хамтран ажиллаж, төслийн багийн бэлдсэн монгол ардын үлгэр, сургамжит өгүүллэгүүдийг МУСГЗ жүжигчин, дуу оруулагч Ө.Наранбаатар сурагчдад уншиж өгч, дохионы орчуулгийг Б.Туул хийж хамтдаа ярилцах цуврал нэвтрүүлгийг хүүхэд, багачууддаа хүргэж эхэллээ. 

10-р сарын 28-наас эхлэн долоо хоног бүрийн лхагва, баасан гарагуудад 20:50 цагаас заасан гаригуудад нийт 10 үлгэр цацагдах ба дан ганц ардын үлгэрээс гадна “Миний үлгэрийн ертөнц” уралдааны VI-VIII ангийн төрөлд тэргүүн байр эзэлсэн Баянзүрх дүүргийн Монтэ Роза сургуулийн 5б ангийн сурагч Ч.Өлзиймөнх "Хүн ба байгалийн шүтэлцээ" үлгэрийг мөн уншиж танилцуулсан юм. 

“Үлгэрийн цаг” хөтөлбөрийн эфирт гарах хуваарь: 

  • 10.28-ны баасан гарагт “Чогчого, Богшрого хоёр” үлгэр
  • 11.04-ны баасан гарагт “Хун шувууны бэлэг” үлгэр 
  • 11.09-ны лхагва гарагт “Хараацай гал авчирсан нь” үлгэр 
  • 11.11-ны баасан гарагт “Хаврыг хэн мэдээллэх вэ?” үлгэр 
  • 11.16-ны лхагва гарагт “Хүн ба байгалийн шүтэлцээ” үлгэр 
  • 11.18-ны баасан гарагт “Бүгд хэрэгтэй” үлгэр 
  • 11.23-ны лхагва гарагт “Эмгэн өвгөн хоёр” үлгэр 
  • 11.25-ны баасан гарагт “Үл таних найз” үлгэр 
  • 11.30-ны лхагва гарагт “Хүйн холбоо” үлгэр 
  • 12.02-ны өдөр “Нугас бүсгүй” үлгэрүүд тус тус цацагдана.