Үлгэрийн цахим өргөө

Төслийн туршид нийт 15 хөтөлбөрийн явц болон гол санаа, үр дүнг цахим хэлбэрээр хүргэн танилцуулсаар байна. 

ulger-domog.mn нүүр номын цахим хуудас дээр хөтөлбөр тус бүрийн гол санаа, хэрэгжиж буй хэлбэр болон сурагчид хамрагдаж буй орчин, сурагчидтай уулзсан зочид болон сурагчдын бүтээлч үйл зэргээс хуваалцсан билээ. 

Хэрэгжилт болон үйл ажиллагааг цахим хэлбэрээр мөн веб хуудас, сошиал медиа хуудас, youtube суваг зэрэг талбарууд дээр цаг тутам байршуулж, сонирхсон сурагчид болон багш, сурган хүмүүжүүлэгч хэн бүхэн танилцах боломжтой юм. Эргээд агуулгыг сөхөж харах боломжийг олгож буй цахим эх сурвалж, мэдээллийн сан болно.