О.Үржинханд

Монгол зургийн арга техникийн хичээлийг уран бүтээлч О.Үржинханд багш танилцуулж, зузаан кардон цаасыг монгол зургийн уул, үүл, шувуу, усны хэлбэрээр зүсэж бэлдэн сурагчдад тарааж монгол зургийн голлох өнгө, аргыг ашиглан бүтээлүүдээ хийцгээв. Хүүхдүүдийн бүтээлийг нийлүүлж “Үлгэрийн баатрууд амилсан нь” хөтөлбөрийн тайзыг бүтээсэн ба “Миний үлгэрийн ертөнц уралдааны бага ангийн гар зургийн төрөлд нэгдүгээр байр эзэсэн Оюуны Нахиа сургуулийн 2 дугаар ангийн сурагч Г.Мичидмаа-н “Хүйн Холбоо” зохиолоор Рома хүүхэлдэй театрын хүүхдүүд жүжигчилсэн тоглолтыг “Миний үлгэрийн ертөнц” үзэсгэлэн болон төслийн хаалтын үйл ажиллагаан дээр танилцуулсан билээ.