Барлах урлаг, холимог техникийн хичээлийг уран бүтээлч Н.Зулцэцэг багш заасан ба хуучин сонин, сэтгүүлийн хуудаснуудаас хүссэн зураг текстийг хайчлан авч зүйж нааснаар цогц бүтээлүүд хийцгээв. Мөн хавтгай цаасыг дүрс гарган зүсэж, хойд талд нь өнгийн оруулга оруулснаар хоёр талдаа хоёр өөр бүтээлүүд гарч ирсэн нь цаас хавтгай гэлтгүй бүтээлч ажил болж болохыг баталж байв. Нягт, нимгэн хөөсөнцөр дээр нарийн хошуутай балаар өөрсдийн зохиомжийг сийлж, товойн үлдсэн гадаргуу дээр барлах техникийн будгийг түрхэж цаасан дээр хавсарснаар дүрс нь барлагдан үлдэх юм. Монгол улсад модон бар, хулдаасан бар зэрэг тус урлагийн бүтээлчид харьцангуй цөөн бөгөөд дүрслэх урлагийн олон төрлийн нэгийг танилцуулж, бүтээлч ажлыг хамтдаа хийсэн билээ.