“Миний үлгэрийн ертөнц” уралдааны шүүгчдийн багийн гишүүн Уртнасангийн Бямбаням. Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй тэрбээр “Urga books” хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч. Яруу найргийн “Анир гүм”, соёлын антропологийн судалгааны “Хишиг: Монголчуудын нүгэл төөрүүлэх зан үйл”, утга зохиолын эсээний “Цаг хугацаа хэлнэ” ном хэвлүүлсэн. Мөн хүүхдийн уран зохиолын төрөлд Монгол үндэсний танин мэдэхүйн сэдэв бүхий “Музей” цуврал, “Домог” зурагт номын зохиогч юм.