Уралдааны шүүгч Б.Төрмөнх

“Монсудар хэвлэлийн газрын “Жангар” хүүхдийн номын редакцийн зураач, зохиогч МУСТА Б.Төрмөнх нь Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийг 2008 онд театрын зураач мэргэжлээр төгссөн. 2010 оноос хүүхдийн номын салбарт орсон ба одоо Монсудар хэвлэлийн газрын “Жангар” хүүхдийн номын зураачаар ажиллаж байна. Түүний “Ааруул амтлах мөчид” зурагт ном “Азийн соёлын төв”- н шилдэг номоор шалгарч 3 орны хэлээр хэвлэгдэн гараад байна. 2012 оноос “Монгол үлгэр- зурагт ном” төслийг эхлүүлэн 24 зурагт ном, Танин мэдэхүйн “Яагаад” цуврал, “Бүтээлч ном” зэрэг цувралыг амжилттай хэрэгжүүлээд байна. Мөн 2019 оноос “Эртний уран зохиол” төслийг эхлүүлэн одоогоор 3 номыг бүтээсэн билээ.