Монголын Зохиолчдын Эвлэлээс жил бүрын шилдэг бүтээлд олгодог “Алтан Өд” шагналыг 2001, 2005, 2007, 2009 онуудад хүртэж байсан тэрбээр Монголын хүүхдийн уран зохиолын салбарт их үйл хийж буй нэгэн юм. Үлгэр, шүүмж, кино болон дуу зэрэг хүүрнэл зохиолын хэлбэрээр бүтээл бичихээс гадна үлгэрийн уншигчдын захидлыг хүлээн авч, цахим болон танхимийн уулзалтууд зохион байгуулж, уран зохиолын ач холбогдлыг сурталчлан яваа эрхэм билээ.