Хан-Уул дүүргийн 26-р сургуулийн VIII ангийн сурагчид, Сонгинохайрхан дүүргийн 104-р сургуулийн IX ангийн сурагчид, Налайх дүүргийн Эрдмийн оргил цогцолбор сургуулийн VIII-XII ангийн сурагчид, Баянзүрх дүүргийн 33-р сургуулийн VII ангийн сурагчид зочилсон ба “Алдартны өргөө” хөтөлбөрийн зочин МУЭ-ийн гишүүн уран бүтээлч Х.Энхномин 33-р сургуулийн хүүхдүүдийг музейн орчинд угтаж авч уулзсан билээ. Мөн “Алдартны өргөө” хөтөлбөрийн зочин Mrs.M (Э.Тамир) Театрын Түүхийн Музейд Хан-Уул дүүргийн Монтэ Роза сургуулийн IX,X ангийн сурагчидтай уулзаж, Сүхбаатар дүүргийн 29-р тусгай сургуулийн сурагчдыг мөн “Гэрэгэт элч” хөтөлбөрийн зочин ХБНГУ дахь Монгол улсын соёлын элч О.Оюунтуяа угтан авч тус музейн орчинд сурагчдад үлгэр уншиж өглөө.