/www/wwwroot/ulger-domog.mn/blog-details.php on line 24
Deprecated: htmlentities(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /www/wwwroot/ulger-domog.mn/blog-details.php on line 24
">
Монгол Улсын Засгийн Газар, Улсын Их Хурал, Төр засгийн байгууллагуудад ажилласан үе үеийн төлөөллүүдээс ирж сурагчидтай уулзаж төслийн үндсэн сэдэв болох “хүн ба байгалийн шүтэлцээ”-ний талаар үлгэр, домгоос танилцуулах билээ.
Багахангай дүүргийн Хангай цогцолбор сургуулийн VI-VIII ангийн сурагчид болон Налайх дүүргийн Эрдмийн оргил цогцолбор сургуулийн VIII-XII ангийн сурагчдыг хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан, Монгол улсын ерөнхий сайдын ахлах зөвлөх, ажлын албаны дарга А.Ариунзаяа Байгалийн Түүхийн Музейд хүлээн авч уулзлаа. Ном унших дадлыг өөрт суулгаснаар цаашид ямар хэрэгтэй болохыг үлгэр уншиж танилцуулахын хажуугаар сурагчдад зөвлөж, уншсан үлгэрийн гол санааг хамтдаа ярилцан дүгнэж байв.
Дараагийн зочноор улс төрч, төр нийгмийн зүтгэлтэн Д.Тэрбишдагва Конрад Аденауэрийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт Чингэлтэй дүүргийн 23-р сургуулийн XII ангийн сурагчдыг хүлээн авч уулзлаа. Хүн ба байгалийн шүтэлцээ сэдвийн дагуу өөрийн бичсэн “Зааг” номноос жишээ татан уншиж, байгалийн сүр хүч гэдэг хэчнээн сүрлэг болохыг ойлгосон талаараа дэлгэрүүлэн ярьж байв. Мөн ажил мэргэжлээ сайтар зохицуулан ажиллаж, хажуугаар нь өөрийн сонирхсон салбарт шинэ зүйл эхлүүлэн ажиллаж байгаа хувийн туршлагаасаа хуваалцсан билээ.
Баянзүрх дүүргийн 33-р сургуулийн 34 сурагч Соёлын яаманд зочилж, соёлын бодлого хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Д.Наранцэцэг зочноор ирж сурагчдад Соёлын яамны зорилгыг тайлбарлан танилцууллаа. Үндэсний соёлын үнэ цэнийг бүс нутагт дээшлүүлэх, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлэх болон улсын эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхээр соёлын засаглалын нэгдмэл, тогтвортой тогтолцоо бүрдүүлэх нь эрхэм зорилго болохыг тодруулж хэлсэн ба тус орчинд сурагчид үлгэрийг сонсож, зочны хамт хэлэлцэн гол санааг тодруулж байв.
Сүхбаатар дүүргийн 2-р сургуулийн XI ангийн сурагчид Байгаль Орчин Аялал, Жуулчлалын Яаманд зочилж, мөн эрхэм зорилготой танилцлаа. Сурагчид төр засгийн байгууллагад өөрсдийн биеэр зочилсноор мэргэжил сонголтонд чиглэл өгч, сонирхсон мэргэжлийн тухай мэдлэг мэдээллийг эх сурвалжаас авах, улс төрийн боловсролыг нас сэтгэхүйн онцлогт тохируулан авах зэрэг давуу талтай юм.
Сүхбаатар дүүргийн харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р тусгай сургуульд Хүний Нөөцийн Академийн үүсгэн байгуулагч, захирал, Сүхбаатар Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Дарга Б.Энхболд зочилж IX-XII ангийн сурагчидтай уулзсан. Зочин сурагчдын нас сэтгэхүйн онцлогт тохирох төслийн багаас бэлдсэн үлгэр, домгийг уншиж танилцуулсан ба сурагчид өөрсдийн дүгнэлт, ойлгосон дүгнэлтүүдийг хамтдаа ярилцан санал дэвшүүлцгээж байв.
ҮЛГЭР, ДОМОГ, ӨВ СОЁЛ ТӨСЛИЙН