/www/wwwroot/ulger-domog.mn/blog-details.php on line 24

Deprecated: htmlentities(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /www/wwwroot/ulger-domog.mn/blog-details.php on line 24
">

“АМТАТ ҮЛГЭР” ХӨТӨЛБӨРТ ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ?

   “Амтат үлгэр” хөтөлбөрийн хүрээнд сурагчдийн амтархан иддэг бялуу, чихэр болон цагаан идээ хэрхэн үйлдвэрийн орчинд хийгдэж хэрэглэгч бидний гарт бүтээгдэхүүн болон ирдэг талаар үйлдвэртэй танилцан ойлголоо. 



   Тус хөтөлбөрт үндэсний үйлдвэрлэгч 4 үйлдвэр хамтран ажилласан ба сурагчдыг хүлээн авч, баялаг бүтээж буй тэрхүү орчинд төслийн энэ жилийн сэдэв “хүн ба байгалийн харилцан шүтэлцээ” сэдвийн дагуу төслийн багаас бэлдсэн үлгэр, сургамжит зохиолыг сурагчдад уншиж танилцуулан ойлгосон мэдрэмж, сэтгэгдлээ хуваалцан ярилцаж, тус бүр өөрсдийн дүгнэлтийг гаргаж байв. 



   Бурамхан чихрийн үйлдвэрт Баянзүрх дүүргийн 33-р сургуулийн V ангийн сурагчид, Хан-Уул дүүргийн Монтэ Роза сургуулийн V ангийн сурагчид, Сүхбаатар дүүргийн харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р тусгай сургуулийн I-III ангийн сурагчид гээд гурван сургуулийн 31 сурагч үйлдвэртэй танилцсан ба Бурамхан чихрийн үйлдвэрийн захирал А.Солонго сурагчдыг хүлээн авч уулзав.



   “МОНОС” ХХК-ны шингэн хүнсний үйлдвэрт Хан-Уул дүүргийн 26-р сургуулийн IX-X ангийн сурагчид, Сонгинохайрхан дүүргийн 104-р сургуулийн сурагчид болон Сүхбаатар дүүргийн 2-р сургуулийн дунд, ахлах анги гэхчлэн гурван сургуулийн 70 сурагч очиж, танилцлаа. Сурагчдыг бизнес, хөгжлийн дарга Н.Хаш-Эрдэнэ угтан авч уулзсан ба үйлдвэрлэлийн талаарх мэдээллийг сурагчдад хүргэж байв.



   “ЖҮР ҮР” ХХК-ны үйлдвэрт Чингэлтэй дүүргийн 23-р сургуулийн VII ангийн сурагчид, Сүхбаатар дүүргийн 29-р тусгай сургуулийн VIII ангийн сурагчид, Баянгол дүүргийн 38-р сургуулийн XI ангийн сурагчид, нийт 60 сурагч үйлдвэрийн орчинтой танилцаж, үлгэрийг сонсов. 



   “АПУ ДЭЙРИ” ХХК-ны үйлдвэртэй Хан-Уул дүүргийн Монтэ Роза сургуулийн VII ангийн 31 сурагчид очиж танилцан, мөн үлгэрийг сонсож ойлгохын сацуу бүтээлч үйлдвэрлэлийн онцлог, тус үйлдвэр дэхь ажил мэргэжлийн талаар сонирхож байв. 



   Хөтөлбөрт хамтран ажилласан байгууллагууд тус бүр сурагчдад гарын бэлэг гардуулан өгсөн ба, Бурамхан чихрийн үйлдвэр дээр сурагчид өөрсдөө гар аргаар хийсэн чихэрнүүдээ хайртай хүмүүстээ бэлэглэхээр авч явсан билээ. 

ҮЛГЭР, ДОМОГ, ӨВ СОЁЛ ТӨСЛИЙН

БУСАД МЭДЭЭ