/www/wwwroot/ulger-domog.mn/blog-details.php on line 24

Deprecated: htmlentities(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /www/wwwroot/ulger-domog.mn/blog-details.php on line 24
">

“ҮЛГЭРИЙН УРЛАН” ХӨТӨЛБӨРТ ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ?

   Дүрслэх урлагийн төлөөлөл болсон эл хөтөлбөрт уран бүтээлч таван багш тус бүр онцлог бүхий хичээлүүдийг сурагчдад танилцуулж, бүтээх арга тайлбарыг хүүхдүүдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан анхан шатнаас нь дэс дараалалтайгаар зааж, хамтарч бүтээл хийлээ.



   Барлах урлаг, холимог техникийн хичээлийг уран бүтээлч Н.Зулцэцэг багш заасан ба хуучин сонин, сэтгүүлийн хуудаснуудаас хүссэн зураг текстийг хайчлан авч зүйж нааснаар цогц бүтээлүүд хийцгээв. Мөн хавтгай цаасыг дүрс гарган зүсэж, хойд талд нь өнгийн оруулга оруулснаар хоёр талдаа хоёр өөр бүтээлүүд гарч ирсэн нь цаас хавтгай гэлтгүй бүтээлч ажил болж болохыг баталж байв. Нягт, нимгэн хөөсөнцөр дээр нарийн хошуутай балаар өөрсдийн зохиомжийг сийлж, товойн үлдсэн гадаргуу дээр барлах техникийн будгийг түрхэж цаасан дээр хавсарснаар дүрс нь барлагдан үлдэх юм.  Монгол улсад модон бар, хулдаасан бар зэрэг тус урлагийн бүтээлчид харьцангуй цөөн бөгөөд дүрслэх урлагийн олон төрлийн нэгийг танилцуулж, бүтээлч ажлыг хамтдаа хийсэн билээ. 



     Фейшн арт буюу даавуун урлалыг уран бүтээлч Б.Дөлгөөн багш заасан ба хэрэглэхээ больсон оймс, богино ханцуйтай цамц болон даавууг ашиглан бүтээлүүд урлав. Сурагч тус бүрт төслийн багаас бэлдсэн үлгэрийг багш нь уншиж өгч танилцуулсан ба үлгэрийн амьтдыг даавуугаар оёж бэлдсэнийг уран бүтээлч багш нэгтгэж суурь том даавуун дээр зохиомжлон өлгөлөө. Мөн оймснуудаар тус бүр өөрсдийн хүссэн чихмэл хүүхэлдэйнүүдийг оёж бэлдэв. 



    Өрөг урлаг буюу ландарт, керамикын хичээлийг уран бүтээлч У.Одмаа заалаа. Байгалийн чулууг ашиглаж бичил амьдралын загвар, байгалийн үзэгдлээс хэсэгчлэн бүтээсэн зохиомжуудыг суурь кардон дээр бэлдэв. Мөн шавраар үзэгний сав, суурь таваг, сувинер бүтээлүүд бэлдсэн ба тус бүрийг хатаасны дараа түүхий шатаалт хийж цэнхэр паалангаар өнгө нэмсэн. Ингээд хоёрдахь шатаалтанд орж бүтээлүүд бүрэн дууссанаар керамик бүтээл болж дэлгэгдлээ. 


    Монгол уран бичлэгийн хичээл мөн зангилаа бичгийн урлагийг уран бүтээлч Б.Содномдаржаа багш тайлбарлаж өгөв. Илчийн үгийг цаасан хэлбэрээр дамжуулахаас өмнө зангилаа бичгээр дамжуулж байсан ба түүхэн явцад мартагдахаа шахаж байв. Уг түүх болон унших зангидан бичих дарааллыг сурагчдад зааж, хамтдаа нарийн утас зангидан дадлагад суурилан суралцлаа. Зангилаа бичгийг монгол бичгийн цагаан толгойгоор бүтээдэг ба сурагчид монгол бичгийн шүд, шилбэ, гэдэс, гэзэг мөн нуруу дусал зэрэг цагаан толгойн үсэгнүүдтэй танилцаж, зангилаа хийх талаар суурь ойлголтоос нь эхлэн сурсан билээ. 


    Монгол зургийн арга техникийн хичээлийг уран бүтээлч О.Үржинханд багш танилцуулж, зузаан кардон цаасыг монгол зургийн уул, үүл, шувуу, усны хэлбэрээр зүсэж бэлдэн сурагчдад тарааж монгол зургийн голлох өнгө, аргыг ашиглан бүтээлүүдээ хийцгээв. Хүүхдүүдийн бүтээлийг нийлүүлж “Үлгэрийн баатрууд амилсан нь” хөтөлбөрийн тайзыг болгосон ба Миний үлгэрийн ертөнц уралдааны бага ангийн гар зургийн төрөлд түрүүлсэн Оюуны Нахиа сургуулийн 2 дугаар ангийн сурагч Г.Мичидмаа-н “Хүйн Холбоо” зохиолоор Рома хүүхэлдэй театрын хүүхдүүд жүжигчилсэн тоглолт хийсэн. Тус тоглолт 10 сарын 27-ны өдөр “Миний үлгэрийн ертөнц” үзэсгэлэнгийн нээлтэнд тавигдсан билээ. 

ҮЛГЭР, ДОМОГ, ӨВ СОЁЛ ТӨСЛИЙН

БУСАД МЭДЭЭ